
Жирэмслэлтээс хамгаалах даавартай ерөндөг
600,000 ₮
Бэлэн
Үр дүн: Хамгаалах найдвартай байдал 99.8%-иас дээш. Урт хугацаа: Сонгосон төрөл болон дааврын тунгаас хамаарч 3-аас 8 жил хүртэл тасралтгүй үйлчилнэ: Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх (меноррагия)-ийг 80–90% бууруулна. Сарын тэмдгийн өвдөлтийг эрс намдаана. Умайн эндометриоз, аденомиоз, умайн салстын хэт ургалт (гиперплази)-ын үед эмчилгээний зорилгоор өргөн хэрэглэгддэг. Биед үзүүлэх дааврын ачаалал бага: Даавар нь бүхэл биеэр бус, зөвхөн умайн салстад шууд үйлчилдэг тул цусанд орох тун шахмал эмтэй харьцуулахад маш бага. Нөхөн үржихүй хурдан сэргэнэ: Ерөндгийг авхуулсны дараа сарын тэмдгийн мөчлөг болон жирэмслэх чадвар хурдан хэвийн болдог.
SKU: NYTT